Олон улсын тавцан
Улаанбаатар, Дубай, Сөүл, Токио дахь оффисууд болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллана.

Манай байгууллага бол зөвхөн хамт ажилладаг хүмүүсийн нэгдэл биш. Бид нэг зорилгын төлөө хамтдаа хөгжиж, бие биенээ дэмжиж, амжилтаа хамтдаа бүтээдэг нэгэн гэр бүл байхыг эрхэмлэдэг. Таны мэдлэг, ур чадвар, санаачилга, шинэ өнцөг бүр бидний өсөлтийн нэг хэсэг. Бидэнтэй нэгдсэнээр та зөвхөн ажлын байр биш, өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл суралцах, үнэ цэн бүтээх, хамт олонтойгоо өсөн дэвжих орчинд нэгдэх болно. Хэрэв та шинэ сорилтыг эрэлхийлж, өөрийн хувь нэмрээ оруулан, амжилтыг хамтдаа бүтээхийг хүсэж байвал бид таныг багийнхаа нэг хэсэг болохыг урьж байна.
Бид салбарынхаа шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэж, шинэ санаа, шинэ боломжийг эрэлхийлсэн авьяаслаг, бүтээлч хүн бүрт үүд хаалгаа нээлттэй байлгадаг. Таны ур чадвар, санаачилга, хүсэл тэмүүлэл бидний дараагийн амжилтын нэг хэсэг байх боломжтой.
Улаанбаатар, Дубай, Сөүл, Токио дахь оффисууд болон олон улсын түншүүдтэй хамтран ажиллана.
Долоон охин компанийн 160+ мэргэжилтэн нэг стандарт, нэг соёл дороо хамтарч ажиллана.
IATA, MICE, хэл, удирдлагын сургалт, олон улсын үзэсгэлэн, семинарт тогтмол хамрагдана.
Орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль хамгаалах, соёлын өвийг хүндэтгэсэн аяллыг бүтээх.
Доорх ажлын байруудад анкет хүлээн авч байна. Та сонирхсон байраа сонгоод, товч танилцуулгаа илгээнэ үү.
Цалин: 3,000,000₮–3,500,000₮
Цалин: 2,100,000–2,500,000₮
Хувийн мэдээлэл, товч танилцуулгаа бөглөнө үү. Хүний нөөцийн баг 7 хоногийн дотор хариу өгнө.
CV-ээ хуваалцах холбоосоор илгээнэ үү. Мөн ажлын байрны нэрийг сэдэв болгон info@letstravel.mn хаяг руу илгээж болно.
Сонирхсон ажлын байраа сонгоод товч танилцуулга, CV-гийн холбоосоо илгээнэ үү.
Хүний нөөцийн баг таны CV-г хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шалгаруулалтын дараагийн шатны талаар холбогдоно.
Таны CV сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн тохиолдолд Хүний нөөцийн баг утсаар холбогдож, ярилцлагын шатанд урьж оролцуулна.