01. ХАРИУЦЛАГА
Харилцагч, хамтрагч болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ёс зүйтэй, хариуцлагатай хэрэгжүүлнэ.

Уан Монголиа Туризм Групп нь гадаад, дотоод аялал, олон улсын нислэгийн тийз захиалга, жуулчны бааз зэрэг аяллын цогц үйлчилгээ явуулж байна.
ONE MONGOLIA Туризм групп нь Монголын аялал жуулчлалын салбарт цогц бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх зорилготойгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан. Бид одоо 7 салбар охин компани, гаруй ажиллагсадтай, Дубай, Сөүл, Токио-д төлөөлөгчийн газартай, дэлхийн 40 орчим улсад 200 гаруй харилцагчидтай, дотоод, гадаадын харилцагч, үйлчлүүлэгчдэдээ хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай баг хамт олон болж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Харилцагч, хамтрагч болон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ёс зүйтэй, хариуцлагатай хэрэгжүүлнэ.
Үйлчилгээ, үйл ажиллагааны бүх түвшинд нэгдсэн стандарт, өндөр чанарыг эрхэмлэнэ.
Шинэ технологи, шинэ санаа, орчин үеийн шийдлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлнэ.
Охин компаниудын мэргэшил, нөөц, туршлагыг нэгтгэн, хамтын хүчээр илүү өндөр үнэ цэнийг бүтээнэ.
Летс трэвел ХХК нь аялал жуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
БНСУ- ын Чежү арал руу МИАТ ТӨХК- н онгоцоор анхны захиалагт нислэгийг амжилттай зохион байгуулав.
БНСУ-ын Хана Тур группийн жуулчдад Монгол улсад аяллын үйлчилгээ үзүүлж эхлэв. БНСУ-ын Жежү арал болон БНХАУ-ын Хайнан арал руу захиалгат нислэгийг амжилттай зохион байгуулав.
Олон улсын АвтоРалли Монгол уралдааныг амжилттай зохион байгуулав.
Монгол аялагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурлан аутбаунд аяллын Хаан Трэвел брэндийг үүсгэн байгуулав.
Сумо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Монгол улсаас анх удаа Японы Окинава арал руу МИАТ ХК-ийн агаарын хөлгөөр захиалагт нислэгийг амжиллтай зохион байгуулав.
Хятад хэлтнүүдийн зах зээлд тусгайлан ажиллах Хаан Стар Трэвел ХХК-ийг үүсгэн байгуулав.
Горхи Тэрэлжийн БЦГ-т Тэрэлж Стар Ресорт аялал жуулчлалын цогцолборыг бүтээн байгуулж Монгол аялал жуулчлалын салбарын “Шилдэг хөрөнгө оруулалт”-р нэрлэгдэв
БНСУ-ын Хана Тур групптэй хамтран МИАТ ХК-ийн агаарын хөлгөөр МҮАН-УБ чиглэлд , саруудад удаагийн захиалгат нислэгийг амжилттай зохион байгуулав. Япон, БНСУ, БНХАУ , Тайланд, АНЭУ улсууд руу инбаунд, аутбаунд аяллын захиалгат нислэгийг амжилттай зохион байгуулав.
БНТУ-ын Анталия хот руу Аэро Монголиа авиа компанитай хамтран чартер нислэгийг 1 жилийн турш амжилттай зохион байгуулав. Тайландын Пукет арал руу МИАТ ТӨХК-тай хамтран захиалгат нислэгийг амжилттай зохион байгуулав.
Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (IATA)-ын гэрчилгээ авч нислэгийн тийз захиалгын Эйр Стар брэндийг үүсгэн байгуулав. БНСУ, Вьетнам, БНХАУ, Япон, АНЭУ руу инбаунд, аутбаунд аяллын захиалгат нислэгийг амжилттай зохион байгуулав.
Хөгнө Тарна БЦГ-д хүн хүлээн авах чадалтай БҮРД Стар ресортыг бүтээн байгуулав. АНЭУ, Вьетнам, Япон, БНСУ, БНХАУ руу инбаунд, аутбаунд аяллын захиалгат нислэгийг амжилттай зохион байгуулаaв.
SkyTrip нислэгийн тийз захиалгын аппликейшн (онлайн захиалгын платформ)-г зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Горхи Тэрэлжийн БЦГ Terelj Star Riverside resort-г бүтээн байгуулав.
SkyTrip нислэгийн тийз захиалгын аппликейшн (онлайн захиалгын платформ)-г зах зээлд нэвтрүүлэв.
Группын стратеги, үйл ажиллагаа, хөгжлийг чиглүүлдэг, олон жилийн туршлагатай удирдах баг.